БНСУ-ын Samsung корпорац хямд үнийн сегментэд багтдаг Galaxy J загварын утасныхаа үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөсөн ажээ. Учир нь Азийн зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссэн тул аварга өрсөлдөөнийг дааж гарах чадал бүхий шинэ загваруудыг гаргах юм байна. Тухайлбал, Galaxy М хэмээх шинэ утсаа туршаад дууссан бөгөөд энэ сарын 11-нд нийтэд танилцуулахаар болжээ. Үүнээс өмнө гарсан мэдээллээр Galaxy J-гийн үлдээх орон зайд Galaxy R, P утаснуудыг нэвтрүүлэхээр Samsung корпорац төлөвлөөд байсан. Гэвч тус санаанаасаа буцжээ хэмээн Etnews мэдээлэв.