Үлгэр домог шимтэн уншдаг үе дуусаагүй гэж найдан энэхүү бичвэрээ эхлүүллээ. Энэхүү үлгэрт бүжиг хэрхэн үүссэн тухай өгүүлэх болно.
БҮЖИГ ҮҮССЭН НЬ
Эрт урьдын цагт бус эдүгээ цагийн эхэнд солгой хоолойтой нэгэн бүсгүй амьдран суудаг байж гэнэ. Тэрээр нэгэн өдөр эгшигт аялгуу сонсоод маш ихээр догдлон, дагаж дуулж гэнээ. Тэгсэн хүн ард үргээд "дуулахаа болиод өгөөч" гэж гуйжээ. Дуулж чадахгүйдээ гутарсан бүсгүй бурханд хандаж
“Ээ Бурхан минь би яагаад ийм муухай хоолойтой юм бэ? Та бидэнд шударга бус хандаж байна гэжээ.
Бурхан: Энэ хүмүүс юуг ч шударга бус гэх юм аа Чи долоовор хуруугаа хөдөлгөж чадах уу
Бүсгүй долоовор хуруугаа хөдөлгөв.
Бурхан: Чи хөдөлж чадаж байна. Тэгэхээр чи дуртай дууныхаа хэмнэлд тааруулаад хөдлөөд бай. Тэгээд намайг шударга бус хандаагүй гэдгийг ойлгоно гэжээ.
Бүсгүй хөдөлсөөр, хөдөлмөрлөсөөр бүжиг үүсэж гэнэ. Тэрээр хоолойгоороо бус бүхий л биеэрээ аялгуу эгшгийн хэмнэлийг мэдэрч илэрхийлж чаддаг болжээ.
Бетховен сохор бүсгүйд Сарны үзэсгэлэнт тусгалыг мэдрүүлэхийн тул гайхалтай сонатаа тоглодог шиг тэр бүсгүй төрөлхийн дүлий хүнд бүжгийн урлагаар хэмнэл гэдэг зүйлийг мэдрүүлж чадсан гэсэн шүү.
Үлгэр ингээд жаргалаа. Үргэлжлэл харин хэзээд байдаг...