Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын бус төрөл

Б.Нарантуяа Ази тивийн аваргаар тодорлоо

Катарын Доха хотод энэ сарын 15-22-нд зохион байгуулсан снүүкер биллиардын Азийн АШТ-д оролцсон ОУХМ Б.Нарантуяа эмэг­тэй­чүүдийн 15 улааны төрөлд алтан медалийн төлөө Хонконгийн тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг буулган авснаар тивийн аварга боллоо.
2025-02-24

Сонгодог дартсын тэмцээнд “Хилчин”, “Онч” клубийн тамирчид түрүүлэв

Монголын сонгодог дартсын холбоо, Өвөр­хангай аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Uvurkhangai open-2025” аварга шалгаруулах тэмцээнд орон нутгийн 19 клу­бийн 400 тамирчин ур чадвараа сорьж, шилд­гүүдээ шалгарууллаа.
2025-02-23

Эхний гурван байрт шалгарсан нь “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Өсвөр үеийнхний шатрын улсын аварга шалгаруулах хөв­­­­гүү­дийн 56, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээний 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд нийслэлийн 378, 21 айм­гийн 882, нийт 1260 тоглогч оролцохоор шалгарсан би­­­лээ.
2025-02-20

Манайхан Бахрейнд тэмцээнээ үргэлжлүүлж байна

Бахрейн улсад зохион байгуулж буй өсвөр үеийнх­ний Азийн далайн бүсийн талбайн теннисний урьд­­чил­­сан шатны тэмцээнд Монголын баг ур чадвараа сорьж байна.
2025-02-20

“Тамирчдад танилцуулаагүй атлаа олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байна”

Монголын бодибилдинг фитнесийн хөгж­лийн холбооноос допинг хэрэглэсэн тамирч­дын нэрийг зарласан. Үүнтэй холбоотойгоор шин­жилгээний хариуг зөвшөөрөхгүй бай­гаагаа Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өчиг­дөр мэдээлэв. Өнгөрсөн долоодугаар сард зо­хион байгуулсан Ази тивийн аварга шал­гаруулах тэмцээний хариу саяхан гарчээ.
2025-02-18

Х.Тэргэл эхний зургаад эрэмбэлэгдэж байна

Англи улсад эхэлсэн “JDC junior power league-2025” тэмцээнд Мон­­го­­лын дартсын өсвөр үеийн шигшээ баг, улсын дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Winmau team 360” олон улсын багийн анхны монгол гишүүн Х.Тэргэл орол­­­цож, дэлхийн шилдгүүдтэй өр­сөл­­­дөж байна.
2025-02-13

Д.Энх-Од, Д.Эрдэнэтуяа нар тивийн тэмцээнд дэд байр эзлэв

Тайландад энэ сарын 16 хүртэл үргэлжлэх засмал замын дугуйн “Питсанюлок-Пичит-2025” Азийн АШТ-д тэмцээнд Монголын тамирчид залуучууд, насанд хүрэгч, мастерс ангилалд хурд сорьж байна.
2025-02-11

Монголын баг залуучуудын ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ 

АНУ-д энэ сарын 7-9-нд зохион байгуулсан мө­­сөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д уулын спортын мастер, дасгалжуулагч Д.От­­­гонхүүгийн удирдлагад Монголын баг ул­саа төлөөлж оролцлоо.
2025-02-11

Мөсөн шагайн харвааны нийслэлийн аваргуудыг тодруулна

Мөсөн шагайн харвааны нийслэлийн аварга шалгаруулах сургалт-тэмцээнийг сонирхогчдын дунд өнөөдрөөс энэ сарын 22 хүртэл зохион байгуулахаар болжээ.
2025-02-10

“MongolZ” багийнхан “IEM Katowice 2025” тэмцээний 3-4 дүгээр байрт шалгарлаа

“MongolZ” багийнхан дэлхийд чан­саа­гаараа дээгүүрт жагсдаг, нэг сая ам.долларын шагналын сантай “IEM Katowice 2025” тэмцээний 3-4 дү­гээр байрт шалгарав. Уг тэмцээн нь өнгөр­сөн сарын 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. “MongolZ” 2016 онд эл тэмцээнд өрсөлдөж байсан бол есөн жилийн дараа урилгаар орол­цож буйгаараа онцлогтой.
2025-02-10

З.Ирмүүн цикл өрөлтийн төрөлд  шилдгээр шалгарчээ

Спорт өрөлтийн “Улсын чансаа” тэм­­­­­цээнд 40 клубийн 4-60 насны 527 та­­мир­­­­чин ур чад­­вараа сорьсноос 230 нь Мон­­­­­го­­­лын спорт өрөл­тийн холбоо­­ноос бат­­­­­лагд­­­­­­сан “Одоо ахиу­лах”, “Анх­­ны од”-ны бол­зол хан­­гаж, бу­­гуйвчны эзэн бол­­лоо.
2025-02-09

Улаанбаатар, Орхон аймагт хүүхдийн өвлийн спортын VIII наадамтай

Мон­го­лын хүүхдийн өвлийн спортын VIII наад­­­ам Улаанбаатар хот, Орхон аймагт энэ сарын 17-24-нд болно.
2025-02-08

Х.Тэргэл дартсын 20 цуврал тоглолтод оролцох нь

“MGL darts” клуб, “Уужим од” ХХК, “Winmau team 360” багийн гишүүн, Баянзүрх дүүр­гийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэр­гэл Өсвөр үеийн дартсын корпорацаас Англи улсад ирэх амралтын өдөр зохион бай­гуулах “Junior power league-2025” болон “JDC advanced tour-2025” тэмцээнд улсаа төлөөлж оролцоход бэлэн болжээ.
2025-02-08

Н.Сэлэнгэ “Дэлхийн цом”-ын хошой аварга болов

Францын Шампейн эн Вануаз хотод болсон мө­сөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цув­рал тэм­цээнд Мон­голын баг өрсөлдсөн.
2025-02-04

Мөсний загасчлалын тэмцээнд “Найзууд” багийнхан түрүүлжээ

Дархан-Уул аймгийн загасчлалын спортын холбооноос зохион байгуул­сан “Дархан цом-2025” тэмцээнд 25 багийн 150 гаруй тамирчин оролцлоо. Бур­хантын өвлийн наадмын үеэр болсон тус тэмцээнийг олон үзэгч ирж сонирх­жээ.
2025-02-04

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо

“Харбин-2025” Азийн ес дэх удаа­гийн өв­­лийн наадмыг “Өвлийн мөрөөдөл, Ази ти­­вийн хайр” уриан дор энэ сарын 7-14-нд БНХАУ-ын Хар­­бин хотод зохион байгуулна.
2025-02-04

“Стейниц” академийнхан хошуучлав

Монголын шатрын холбооноос зохион бай­гуул­сан өсвөр үеийнхний нийслэлийн авар­га шал­­гаруулах шатрын тэмцээнд 82 сур­гууль, ака­­­деми, клубийн 6-18 насны 221 эмэг­тэй, 616 эрэг­­тэй нийт 837 тамирчин өрсөлд­сөн.
2025-01-31

С.Билгүүн “ЭйБиЧесс” академийн ахлах дасгалжуулагч болов

Шатрын “ЭйБиЧесс” клубийг 2020 онд шууд дамжуулалтын хуудас нэр­тэй­гээр олон ни­й­тэд эл спортын мэдлэг, мэ­дээлэл тү­гээх зо­рилгоор байгуулж байв.
2025-01-27