Улаанбаатар хотод энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 2.6, өнгөрөгч долоо хоногийнхоос нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор хонины нэг кг махны үнэ сүүлийн долоо хоногийн хугацаанд 2.3 хувиар өсөн 16 523, үхрийнх 0.8 хувиар нэмэгдэн 19 597 төгрөг болжээ. Сонгинын кг тутмынх нь үнэ 1.1 хувиар өсөж 3586, өндөгний ханш 0.2 хувиар нэмэгдэн 623 төгрөг болсон байна. Сар шинийн баяраар борлуулалт нь эрс нэмэгддэг гурил, элсэн чихэр, сүү, цагаан идээ зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ одоохондоо тогтвортой байгаа ч сарын сүүлч үед нэмэгдэж болзошгүй гэнэ.
Н.Мишээл