Сар шинийн баярын тавгийн ааруулыг дунджаар 300-450 мянган төгрөгийн үнээр худалдаж байна. Ааруул кг нь 30-45 мянган төгрөгийн үнэтэй аж. Үүнээс гадна Өвөр Монголд боловсруулж бэлтгэсэн ааруулыг ч манай зах зээлд борлуулах болжээ. Ихэвчлэн хувь хүмүүс ийм ааруулыг бага хэмжээгээр худалдаж буй юм билээ. Тэд ааруулаа кг-ыг нь 40 000 төгрөгөөр үнэлжээ. Эдгээрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад төдий л ялгаагүй. Гэхдээ энэ жилээс хүмүүс ааруул авахаас илүүтэй аарц сонгох болжээ. Цэвэрхэн, амт шимт сайтай аарц аваад ааруул хийчихвэл үнийн хувьд ч хямд гэнэ. Аарц кг-ыг нь зах, худалдааны төвүүдэд 5000-8000 төгрөгөөр худалдаж буй аж.
А.Төгөлдөр