Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

Мод үржүүлэх хүсэлтэй 50 өрхөд хүлэмж өглөө

БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг гэр хорооллын 50 өрхөд урамшуулал болгож хүлэмж, ургамлын үр зэргийг олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдахаар төсөл бичиж илгээсэн, хашаагаа “ногооруулах” хүсэлтэй айлуудад мод үржүүлэх зориулалтаар ашиглах боломжтой хүлэмжийг өчигдөр гардуулан өглөө. БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар энэ үеэр “Өмнө нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л мод үржүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол одооноос гэр хорооллын айл өрхүүд ч энэ чиглэлээр бизнес эрхлэх боломж бүрдлээ.
2024-03-21

 2023 оны цаг уурын бүх үзүүлэлт дуут дохио хангинуулж байна гэв

Өнгөрөгч он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан 10 жилийн нэг болсон бөгөөд агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь үзүүлэлтийг 1.45 градусаар давсан. Тэгвэл нийт далай тэнгисийн 90 хувь нь хэт халах үзэгдэлд өртөж, тэдгээрийн гуравны нэгийнх нь шинж байдал, тогтоц ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн гэнэ. Европ, Хойд Америкт хэт халсны улмаас жижиг мөсөн голууд түүхэнд байгаагүйгээр эрчимтэй хайлж, устах аюулд ойртсон байна. Антарктидын мөсний хэмжээ мөн л түүхэнд байгаагүй түвшинд багасжээ. 2022 оны үзүүлэлтээс нэг сая ам км талбайгаар хумигдсан аж. Энэ нь Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй дүйхүйц хэмжээ юм байна. 
2024-03-21

Цас, цагаан будааг брэнд болгосон фермер

Монгол, Япон орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой “Jenesys-2023” солилцооны хөтөлбөрт хамрагдсан залуус соёл, спорт, шинжлэх ухааны гурван бүлгэмд хуваагдан Их наран улсад энэ сарын 4-11-нд аялсан талаар “Япончууд байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үлгэрлэж байна” хэмээх өмнөх нийтлэл (“Өнөөдөр” сонины гуравдугаар сарын 15-ны дугаарт гарсан)-дээ дэлгэрэнгүй дурдсан билээ
2024-03-20

Тусламж эрэхээр машинаасаа буугаад осгож нас баржээ

Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ
2024-03-20

Дулааны гурван цахилгаан станц 29.7 сая шоо метр ус ашиглажээ

Энэ сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглалттай холбоотой статистик мэдээллийг салбар тус бүрээр нь танилцуулж буй билээ. 
2024-03-19

Сэтгэлээ хайрлаарай

Бид гэр бүл, ойр дотнынхон, эрхэм, хайртай хүмүүстээ “Биеэ бодоорой” гэж хичээнгүйлэн захидаг. Энэ нь угтаа өөрийгөө хайрлаарай, эрүүл мэнддээ санаа тавиарай гэсэн үг юм. Тэгвэл орчин цагт “Сэтгэлээ хайрлаарай” хэмээн бие биедээ хэлэх нь илүү тохиромжтой, мэдрэмжтэй, үндэслэлтэй, амьдралтай захиас болохоор байна.  Нийгэм, цаг үеийн хурдтай хөгжил, хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй бэрхшээлүүд, жилээс жилд өсөн нэмэгдэж буй зах замбараагүй хэрэглээ, завгүй, давчуу амьдралын хэмнэлд хүн төрөлхтөн сэтгэлээ тарамдуулж, гэмтэж, шархалж гүйцлээ. Зөвхөн нийгэм, ахуйн асуудлуудаас болж дэлхий дахинд олон мянган хүн сэтгэл зүйн эмгэгт өртөж, өөрийгөө, эрүүл мэндээ алдсаар байна. 21 дүгээр зууны хамгийн уршигтай, хүчтэй халдвар бол сэтгэлийн өвчин хэмээн судлаач, мэргэжилтнүүд анхааруулах боллоо. 
2024-03-19

Хөрсний хүнд металлын бохирдлыг 6.5-57.7 хувиар бууруулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас энэ онд 10 га талбайд хүнд металлын бохирдлыг бууруулах ажил хийхээр төлөвлөж, энэ чиглэлээр хамтрах мэргэжлийн байгууллагуудыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй. Үүнтэй холбогдуулан тус байгууллагынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн, хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах нөхөн сэргээлтийн туршилт амжилттай болсон талаар олон нийтэд мэдээллээ. 
2024-03-19

 Сургуульд бэлтгэгдээгүй, сууж ч сураагүй “нялзрай” сурагчид

Их наран улсад гэр бүлээрээ амьдардаг нэгэн эмэгтэй Японы бага сургуульд хүүгээ элсүүлэхийн тулд 14 зүйлийг зайлшгүй сургах шаардлагатай болсон талаараа хуваалцав. Үүнд дээрх зүйлс багтжээ. Түүнчлэн өөрийн нэрийг уншиж, бичиж, хувцсаа бусдын оролцоогүй тайлж, өмсөж, бие засаж, нүүр, гар, шүдээ зөв угааж, ганцаараа бие засаж сурсан байх, хэрэглэсэн эд зүйлээ цэгцлэн хураах, найзууд, үеийнхэнтэйгээ эв найрамдалтай харилцах, тоглох, хоол голохгүй (эрүүл мэнд, харшлын шалтгаанаас бусад тохиолдолд) идэх, нэрийн пайзаа зүүж хэвших зэрэг чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэх шаардлагатай болж. 
2024-03-18

“Монгол Улс хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж, ашиглаж байна”

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тусгасан “Хог хаягдлын цогц менежментийг нутагшуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах, ашиглах загвар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлэх” зорилтыг хангах зорилготой “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Зөвлөгөөнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагын төлөөлөл оролцлоо
2024-03-18

Шведэд болох уулзалтад Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Баясгалан нар оролцоно

Монгол, Швед улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй аж. Үүний хүрээнд Шведийн Хаант Улс дахь Монголын ЭСЯ, Соёл, яруу найргийн академиас энэ сарын 17, 18-нд Стокхолм, Мальмо хотод зохиолч, уншигчдын “Хаврын урь” уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-03-15

Япончууд байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үлгэрлэж байна

Нэг автобус 10 км зам туулахад ойролцоогоор 17.1 кг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Харин агааржуулагч кВт цаг тутамд дунджаар 23.8, тоос сорогч 0.8 кг нүүрсхүчлийн хий “үйлдвэрлэдэг” гэнэ. Бидний өдөр тутамдаа ашигладаг, айл гэр, аж ахуйн нэгж, байгууллага болгонд байдаг лед гэрэл, шарах шүүгээ, хөргөгч, угаалгын машин, сэнс зэрэг ахуйн цахилгаан хэрэгсэл ч мөн их, бага хэмжээгээр ийм хий ялгаруулдаг байна. Энэ нь дэлхийн дулаарлыг идэвхжүүлэн өдөөгч хүлэмжийн хий (нүүрсхүчлийн хий нь үүнийг бүрдүүлэгч гол бодисын нэг)-н хэмжээ ихсэхэд үлэмж нөлөө үзүүлдэг
2024-03-15

Мерино үүлдрийн хонийг Монголд нутагшуулах туршилт амжилттай болжээ

Австралийн нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд шилжүүлэн суулгах туршилт амжилттай болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус яамны Малын удмын сангийн үндэсний төвийнхөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА олон улсын байгууллагын судлаачидтай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Нийт 50 хонинд хөврөл үр шилжүүлэн суулгасны 30-аас нь мерино үүлдрийн төл аваад буй гэнэ. 
2024-03-15

Шинэ орон сууцын үнэ 11 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээ, орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 2023 оны мөн үеийнхээс долоо, жилийн эцсийнхээс 1.5, өмнөх сарынхаасаа 0.7 хувиар өссөн байна. Хүнсний бараа, ундаа, усны үнэ 10.3, хувцас, бөс барааных 6.1, гэр ахуйн тавилга, хэрэгслийнх зургаа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 14.6, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар тус тус нэмэгдсэн нь хэрэглээний үнийн индекс өмнөх жилийнхээс долоон хувиар өсөхөд гол нөлөө үзүүлжээ
2024-03-14

Ирвэс нутагладаг газруудад туруутан амьтны судалгаа хийнэ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөө хүрээнд Баян-Өлгий аймгийн Сайр, Хатуугийн, Говь-Алтайн Хасагтхайрхан, Дарвийн, Увсын Хархираа, Түргэн, Цагаан шувуутын нуруунд туруутан амьтдын тоо толгой, тархац, байршил нутгийн судалгаа хийхээр болжээ.
2024-03-13

“Тэрбум мод” сан 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгоно

Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монголбанк, Монголын банкны холбооны гишүүдийн хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, нийслэл дэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлийн 10 төсөл тус бүрд 30, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван ажилд 500 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.
2024-03-13

 Увсад 464 бөхөн бүртгэжээ

Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед Увс аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн бүртгэгдсэн ч үүнээс хойших 60 орчим жилд эл амьтан үзэгдээгүй, энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа ч байгаагүй аж. Харин 2009 онд Увсын хязгаарт есөн бөхөн нутагшсаныг судлаач, мэргэжилтнүүд баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байжээ. Тэгвэл өдгөө эл ховор амьтны тоо толгой 15 жилийн өмнөхөөс 51.5 дахин өсөөд байна. Бөхөн тархац нутгаа тэлж байгаа нь нэг талаараа байгаль, цаг уурын тогтворгүй байдал, бэлчээрийн доройтол, хоол тэжээлийн хомсдол зэрэгтэй шууд холбоотой ч нөгөөтээгүүр, тухайн бүсэд хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан дүгнэв.
2024-03-13

Хятад, Тайландын инфлүүнсэрүүд манай улсад 10 хоног аялна

Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай, гадаадын инфлүүнсэрүүдийг эх орондоо урьж авчран, аялал жуулчлалаа сурталчилж буй. Хамгийн сүүлд Хятад, Вьетнам, Өмнөд Солонгосын инфлүүнсэрүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд аялж, энэ талаараа богино хэмжээний бичлэг, контент бэлтгэн цахимаар түгээсэн. Тэгвэл үүний дараагийн ээлжийн зочдыг тун удахгүй хүлээж авахаар бэлтгэж буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв
2024-03-01

Усны сав газрын ган, цөлжилтийн асуудлаар хуралдав

Швейцарын Женев хот дахь НҮБ-ын төв байранд энэ сарын 26-27-нд болсон “Хил дамнасан сав газруудын ган, цөлжилтийн асуудлууд” сэдэвт олон улсын хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр манай улсаас оролцжээ. Эл хуралд 60 гаруй орны 300-гаад байгууллагын төлөөлөл бүхий албан тушаалтан, судлаач, мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцсон аж
2024-02-29

Усыг зохистой ашиглах шийдэл нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулна

Ирэх сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудаас зарласаар байна. БОАЖЯ, УУХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Дэлхийн усны түншлэл” олон улсын сүлжээ байгууллага, ШУТИС хамтран “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг тухайн өдөр хийхээр төлөвлөжээ. Үүнд улсын болон хувийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний болон коллежийн оюутнууд оролцож, усны нөөцийн хүртээмж, зохистой ашиглалт, хамгаалалт, үнэ цэн, чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг дэвшүүлэх боломжтой гэнэ. 
2024-02-28

“Нобельд хүрэх зам”-ыг залуу судлаачдад заана

Шинжлэх ухаан, технологийн сангаас шинжлэх ухааны салбарын судлаач, мэргэжилтнүүд, эдийн засагчдад зориулж “Нобельд хүрэх зам” онлайн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах аж. ХБНГУ-д болдог, Нобелийн шагналтнуудын Линдаугийн уулзалтын эдийн засгийн салбарын VII олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцсон, МУИС-ийн ахлах багш, доктор Л.Гүнбилэг уг арга хэмжээний гол зочин байх нь. Харин хурлын модератороор Линдаугийн Нобелийн шагналтнуудын 65 дугаар нэгдсэн уулзалтад эх орноо төлөөлөн оролцсон докторант Б.Отгонсувд ажиллах гэнэ.
2024-02-27