Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ОХУ "газар хөдлөлтийн нөлөө" үүсгэдэг асар хүчтэй бөмбөг ашиглаж байна

ОХУ-ын Агаарын сансрын хүчин Моначиновка дахь Украины армийн зэвсгийн агуулах руу нэг тонн хагасын жинтэй бөмбөгөөр цохилт өгч украинчуудыг сандаргажээ. Энэ тухай Украины хэвлэлүүд мэдээлэв.
Уржигдар 15 цаг 26 мин

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн Европт хийх айлчлал Францаас эхэлж байна

Ши Жиньпин сүүлийн таван жилд анх удаа Европт хүрэлцэн ирэв. Тэрбэрээр айлчлалаа Франц улсаас эхэллээ
Уржигдар 12 цаг 27 мин

Авлигын эсрэг тэмцэлд Вьетнамын төрийн “тулгуур”-ууд өртөв

Вьетнамын улс төрд системийн ердөө ганц тоглогч байдаг нь Коммунист нам (КН) юм. Тус улсад намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын спикер гэсэн удирдлагын дөрвөн тулгуур бий. Тэгвэл КН-ын удирдлагаас авлигын эсрэг кампанит ажил явуулсны үр дүнд нэгдүгээр сарын эхээр Ерөнхий сайдын орлогч байсан хоёр хүнийг Улс төрийн товчоо (УТТ)-ноос гаргаж, Ерөнхийлөгч Нгуен Суан Фук нь өөрийн хүсэлтээр УТТ, Төв хорооны бүрэлдэхүүнээс огцорчээ. Сарын хуанлигаар нэгдүгээр сарын 22-нд Вьетнамд шинэ он тохиодог юм.
2024-05-06

Шүд ургуулдаг эм бүтээжээ

Китано Анагаах Ухааны Судалгааны Хүрээлэн (Осака муж) болон Киотогийн Их Сургуулийн хамтарсан баг хамтын бүтээл болох гиподонти /цаанаасаа зарим шүд нь ургаагүй/ өвчтэй хүмүүсийн шүдийг ургуулах зориулалттай эмээ туршиж эхлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Японы эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ.
2024-05-06

Гурван сарын дотор хоёр удаа сугалаанд нэг сая доллар хожжээ

АНУ-ын Массачусетс мужийн  иргэн Кристин Вилсон мужийнхаа хонжворт  сугалаанаас  jackpot буюу нэг сая доллар хожжээ. Тэрбээр арван долоо хоногийн дараа дадаж заншсанаараа  өөр нэг хонжворт сугалааны тасалбар худалдаж аваад мөн л нэг сая доллар хонжсон байна.
2024-05-06

Украинд зэвсэг нийлүүлдэг Германы үйлдвэр гурав дахь өдрөө шатаж байна

Берлинд Украины армид зэвсэг нийлүүлдэг  “Diehl”  үйлдвэрт  гарсан галыг унтраах ажиллагаа  гурав дахь өдрөө үргэлжилж байгаа тухай Tagesspiegel мэдээлэв. Галыг унтраахаар арван баг ажиллаж байгаа ч бүрэн унтраахад дахиад багагүй хугацаа орохоор байна.
2024-05-06

Финлянд болон Эстонд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас оржээ

Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
2024-04-24

Ливи улсын Дерна хотноо хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ

Өнгөрсөн жил томоохон хэмжээний үер бууж, их хэмжээний хохирол амсаад байсан Ливи улсын Дерна хотод дахин байгалийн аюулт үзэгдэл тохиолджээ.
2024-04-24

Оросын БХЯ-ны дэд сайдыг Кремльд эсвэл тусгайлан зохион байгуулсан хурал дээр баривчилсан байж магадгүй

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг саатуулсан тухай ОХУ-ын Мөрдөн байцаах хороо дөрөвдүгээр сарын 23-ны орой мэдэгдэв. Түүнийг онц их хэмжээгээр  хээл хахууль авсан гэсэн зүйл ангиар шалгаж байна.
2024-04-24

М.В.Захарова: Бидний аюулгүй байдал, батлан хамгаалалт найдвартай хангагдсан

НАТО байгуулагдсаны 75 жилийн ойтой холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова тайлбар хийлээ.
2024-04-23

Япон болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас есөн хүн гэмтжээ

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
2024-04-19

Турк улсад дүүжин тээвэр осолдсоны улмаас нэг хүн амиа алджээ

Турк улсын Анталья хотын ойролцоо өнгөрөгч баасан гарагт агаарын дүүжин тээврийн систем доголдож, нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ. Тодруулбал, тэнгисийн эрэг дээрх “Конялти” наран шарлагын газрын ойролцоо уг осол гарсан юм байна. Дотоодын болон гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан дүүжин тээврийн систем доголдсоны улмаас нэг бүхээг задарч, зорчигчид нь хадархаг хэсэгт унажээ
2024-04-15

Ерөнхий сайдтайгаа гар нийлж ажиллана

Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм
2024-04-15

Кристалина Георгиева ОУВС-г дахин удирдана

Олон улсын валютын сангийн /ОУВС/ Удирдах зөвлөл баасан гарагт Кристалина Георгиеваг тус байгууллагын тэргүүний албан тушаалд улираан томилжээ.
2024-04-14

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Казахстаны экс сайдын шүүх хурлыг сая сая хүмүүс үзэж байна

Казахстан улсын Эдийн засгийн сайд асан 43 настай Куандык Бишимбаев нь 31 настай эхнэрээ өөрийн ахын ресторанд хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан.
2024-04-10

Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч

Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-09

ОХУ-д шар усны үер бууж, 10 мянга орчим барилга усанд автжээ

ОХУ-ын Сибирийн бүс Уралын нуруу орчмын нутагт дөрөвдүгээр сарын 7-нд шар усны үер буужээ.
2024-04-08

Тайванийн газар хөдлөлтийн улмаас 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртжээ

Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас  өнөөдрийн байдлаар  /2024.04.04/ Хуйлин мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
2024-04-04