Г.Ариунжаргал шагналт байранд орлоо
Эмэгтэйчүүдийн 76 кг-д манай тамирчин Г.Ариунжаргал хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Кирантай хүч үзлээ. Эхний үед Энэтхэгийн бөх 0:3-аар тэргүүлж, хоёрдугаар үед ижил 3:3 оноо авснаар 3:6-гаар Энэтхэгийн бөх ялалт авлаа.
2023-10-06
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медальт боллоо
"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа Казахстаны Елина Шалигинаг 10:6 оноогоор илүүрхэж яваад даралтаар цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.
2023-10-06
Э.ДАВААНАСАН: Зорилгоо биелүүлээд эх орондоо ирэх сайхан байлаа
Гурван жил өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хөдөлмөрлөснөө энэ удаа Белградын дэвжээнд дахин харуулж, дэлхийн медальтнуудыг эгнээнд нүүр бардам зогсов. Зорилго, зориг, итгэл найдвар тамирчин хүнийг хэрхэн хөтөлж, хаана аваачдагийг түүний спортын замналаас харж болно.
2023-10-06
Монгол шүүгч “AFC cup”-ийн тоглолтыг дэнсэллээ
Тэрбээр Энэтхэгт болсон “AFC cup”-ийн “Мохун ”, “Мазияа” клубийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Мөн өнгөрсөн сард Узбекистанд болсон Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны Q хэсгийн тоглолтуудыг шүүсэн аж.
2023-10-05
Даамчдын чансааг шинэчлэн зарлалаа
Ташрамд дурдахад, Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэлийг тавьжээ.
2023-10-05
21 аймаг, есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбай байгуулна
Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлттйн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо.
2023-10-05
Азийн наадмын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай 12 бөх хүч үзнэ
Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
2023-10-05
Гавьяат тамирчин Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо
БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ.
2023-10-04
Гавьяат тамирчин Б.Чинзориг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана
Б.Чинзориг ялсан тохиолдолд Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болох бөгөөд тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна. Монголын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.
2023-10-04