БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид өрнөж байна. Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.
Харин Монголын 403 тамирчин хурд, хүчээ сорьж буй бөгөөд 45 орноос нийт 12 (4 мөнгө, 8 хүрэл) медаль хүртсэн байна. Тухайлбал, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг Тайландын боксчныг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр өнөөдөр алтын төлөө хүч сорино. Мөн байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авсан. Манайхан өнөөдрийн байдлаар 25 дугаар байрт жагсаж байна. Ирэх өдрүүдэд алтан медаль авах боломж бий.
Энэ наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 300 (алт 164, мөнгө 90, хүрэл 46) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНСУ-ын баг удаалж байна.