Монголын туршлагатай мэргэжилтнүүдийн нэг Б.Хаш-Эрд энэ Азийн хөлбөмбөгийн холбооны элит ангиллын шүүгч болсноос хойш тивийн хэмжээний тэмцээнүүдийг дэнсэлж буй билээ. Тэрбээр Энэтхэгт болсон “AFC cup”-ийн “Мохун ”, “Мазияа” клубийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Мөн өнгөрсөн сард Узбекистанд болсон Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны Q хэсгийн тоглолтуудыг шүүсэн аж.
Ташрамд дуулгахад, АНУ, Канад, Мексик улсад 2026 онд зохион байгуулах хөлбөмбөги йн ДАШТ, Саудын Арабт 2027 онд болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан эхний шатны тоглолт энэ сарын 12-нд Тажикистанд, 17-нд манай улсад өрнөнө. Монголын үндэсний шигшээгийнхэн Душанбе хотод эхлэх тэмцээнд Афганистаны багийнхантай тоглох нь.