“Оюутолгой” ХХК шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 20 сая мод тарилаа
“Оюутолгой” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих зорилт дэвшүүлж, амлалт өгөөд буй. Үүнийхээ тодорхой хувийг дүйцүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж, ойн салбарын хөгжилд хөрөнгө оруулахаа тус компанийн удирдлагууд олон нийтэд мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой”-нхон 20 гаруй сая мод тарьсантай дүйх ажлыг ойн салбарт хийгээд буй гэнэ.
Өчигдөр 14 цаг 30 мин
Монгол Улс үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекстэй болно
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн баг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран үндэсний байгаль орчны индекс (NEPI), түүнийг тооцох аргачлал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Өчигдөр 13 цаг 00 мин
Манай улсын шувуу судлаачдын бүтээлийг шилдгээр шалгаруулав
Азийн шувуу судлалын II хуралд манай орны судлаачид амжилттай оролцож, онцлох, шилдэг Судалгааны бүтээлийн эзнээр шалгарчээ. Эл хурлын үеэр 39 орны 530 гаруй судлаач шувууны судалгаа, хамгааллын ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж, тайлан, мэдээлэл танилцуулсан байна.
Уржигдар 11 цаг 00 мин
Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна
19-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
Уржигдар 09 цаг 00 мин
Биокомбинат орчмын Туул голын усанд аммонийн азот стандартаас 5.4 дахин өндөр илэрчээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ынхан Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийн дагуу Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран Биокомбинат, Нисэх, Сонгинын ам, Сонсголонгийн гүүр орчмын Туул голын усыг шинжлэхээр дээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл...
2024-11-15
Дундговьд 30 сая тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газар байгуулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он хүртэл 100 сая мод тарьж, Дундговь аймгийн Сайнцагаан сумд мод үржүүлгийн газар байгуулан, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон болон Сибирь хармагийн 30 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2024-11-14
Манай улсад 741 873 жуулчин иржээ
Жуулчдын буюу суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн статистик мэдээллийг өмнө нь Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулдаг байсан. Тэгвэл одооноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо www.mto.mn цахим хуудсаар дамжуулан эл үзүүлэлтийг жил, сар, өдрөөр нь дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ.
2024-11-14
Ирвэстэй сумдын малчдад зөвлөмж, мэдээлэл хүргэв
Цоохор ирвэс малчдын гэр, хотонд халдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ирвэс хамгаалах сан хамтран Булган, Ханхонгор, Хүрмэн сумын малчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж байна.
2024-11-13
Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
2024 оны арваннэгдүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-13
1940 оноос хойших хамгийн дулаан ес дэх сар тохиолоо
Манай оронд аравдугаар сард агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3 хэмээс хүйтэн, говь, цөлийн бүсэд 3.1-12, бусад хэсэгт -3.1-ээс гурван хэм хүртэл дулаан байдаг аж. Тэгвэл энэ оны аравдугаар сард агаарын температур өмнөх жилийн мөн үеийнхээс -2.2 хэмээр хүйтэн, олон жилийн дундаж буюу 1991-2020 оны үзүүлэлтээс 1.6 хэмээр дулаан байжээ.
2024-11-12
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт газар 5.2 магнитудын хүчтэй хөдөллөө
Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт өчигдөр газар 5.2 магнитудын хүчтэй хөдөллөө. Өчигдөр үүрийн 04.37 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38, Баацагааны төвөөс баруун урд зүгт 49, Баян-Өндөрийнхөөс хойд зүгт 64 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2024-11-11
Хүйтний эрч чангарах нь
Энэ долоо хоногт хүйтний эрч чангарах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, баруун аймгуудын нутгийн зарим хэсэгт маргаашаас хүйтэрнэ. Түүнчлэн төвийн бүсийн хойд хэсэгт нөгөөдөр цас орж, шуурах төлөвтэй аж.
2024-11-11
Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхилна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2024-11-10
Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2024-11-03