Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

ӨМНӨГОВЬ: Хүрмэн сум эрүүл мэндийн төвийн цоо шинэ барилгаа хүлээн авлаа

ХҮРМЭН СУМЫН ЭМТ-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
2024-03-21

Тусламж эрэхээр машинаасаа буугаад осгож нас баржээ

Дорнод аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цаг агаар муудсанаас иргэд автомашинтайгаа цасанд суух, төөрөх, улмаар амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн нутаг, Сайхан булаг хэмээх газарт зорчиж явсан суудлын автомашин цасанд суусны улмаас зорчиж явсан дөрвөн иргэний нэг нь амиа алдсан золгүй явдал энэ сарын 18-нд гарчээ
2024-03-20

Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно

Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20

ӨМНӨГОВЬ: Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг үе шаттай дэмжинэ

Өмнөговь аймаг болон "Оюу толгой" ХК-ийн хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын баг гуравдугаар сарын 19-ний өдөр ээлжит хурлыг зохион байгууллаа.
2024-03-19

ӨМНӨГОВЬ: Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр алба хаагчийг шагналаа

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор салбартаа тэргүүлэн манлайлж ажилласан алба хаагчдыг шагналаа.
2024-03-18

ӨМНӨГОВЬ: "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөг олгоно

"Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрт шалгарсан өрх тус бүрт хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор "Хашаандаа сайхан амьдаръя" тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна.
2024-03-18

Мерино үүлдрийн хонийг Монголд нутагшуулах туршилт амжилттай болжээ

Австралийн нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд шилжүүлэн суулгах туршилт амжилттай болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус яамны Малын удмын сангийн үндэсний төвийнхөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, АДРА олон улсын байгууллагын судлаачидтай хамтран энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Нийт 50 хонинд хөврөл үр шилжүүлэн суулгасны 30-аас нь мерино үүлдрийн төл аваад буй гэнэ. 
2024-03-15

Нэг сая эх мал хорогджээ

Малын  зүй  бус  хорогдол  2024 оны   эхний  хоёр сарын  байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсжээ. Үүнээс хонь 1.7, ямаа 1.3 сая, үхэр 332, адуу 183.5, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдлоо.
2024-03-15

Цахим технологид суурилсан “Ухаалаг анги”-ийг байгуулж, ЭЕШ-д бэлтгэх сорилын нэгдсэн системийг нэвтрүүлэв

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ТУРШЛАГА СУДЛАЖ БАЙНА.
2024-03-13

Азийн олон хотын аварга шалгаруулах тэмцээнд "Дайчин" клубынхан амжилттай оролцлоо

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЙЧИН ТАЕКВОНДО КЛУБЫН БАГ, ТАМИРЧИД АЗИЙН ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
2024-03-13

ӨМНӨГОВЬ: Загаар ойжуулж, байгалийг нөхөн сэргээнэ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗАГ ТАРЬЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР “ОЙСКА МОНГОЛ” ТББ-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өгчээ

Цогтцэций суманд шаардлагатай автомашинуудыг шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжиж буй.
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Залууст эх оронч үзэл суртлыг сурталчлан таниулж төлөвшүүлнэ

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг олгох, төлөвшүүлэх, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх орны ирээдүйн эзэд” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, Даланзадгад сумын зургаан сургуулийн төгсөх ангийн 120 сурагч оролцлоо.
2024-03-12

189 283 малчин өрх зудад өртжээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12

ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалыг хүлээн авч, уулзлаа

Аймгийн засаг дарга Р.Сэддорж болон Соёл, урлагийн газрын удирдлагууд эрхэм хүндтэй зочдыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.
2024-03-08

ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулав

Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
2024-03-08

2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ

Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07

ӨМНӨГОВЬ: Зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна

Өмнөговь аймгийн БОАЖГ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна.
2024-03-06