Хуучин дүрэмт хувцсаа хандивлаарай
“Vivi great brands” дэлгүүр хүүхдийн хувцасны “Kids and mom” салбарынхаа нээлтийг тохиолдуулан “100 форм” аян эхлүүлжээ. Эл аян энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд 1-3 дугаар ангийн сурагчдын дунд өрнүүлэх юм байна. Сурагчид багадсан дүрэмт хувцсаа тус дэлгүүрт хандивлаад, 50 мянган төгрөгт багтаан шинэ хувцас бэлгэнд авах боломжтой гэнэ. Хандивлах хувцсаа угааж индүүдэн, өмсөхөд бэлэн болгож авчрах шаардлагатай аж.
2024-08-14
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, таван иргэн гэмтсэн байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймгийн 28 сумд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тухайлбал, Өмнөговь аймагт энэ сарын 9-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амийг аварсан байна.
2024-08-13
Токио дахь ЭСЯ-наас мэдээлэл гаргажээ
Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс гаргажээ. Тус улсын Мияазаки мужид энэ сарын 8-ны 16.43 цагийн орчимд газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн билээ. Газар долоон баллаас дээш хүчтэй хөдлөхөд дагалдах чичирхийллийн хүч түүнээс илүү байх магадлалтай гэнэ.
2024-08-12
Японы аялал жуулчлалын экспод 7-8 аж ахуйн нэгж оролцуулах нь
Азид томоохонд тооцогддог Японы аялал жуулчлалын экспо ирэх есдүгээр сарын 26-29-нд Токио хотод болох нь. Уг арга хэмжээнд манай улс 17 жил тасралтгүй оролцсон бөгөөд энэ жил хуваарилсан төсөвтөө тааруулан 36 ам метр талбай захиалж, 7-8 аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэхдээ Япон Улсын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур операторуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
2024-08-09