Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхай

Уул уурхайн бүс нутгийн иргэдийн ядуурлын түвшин 2-3 дахин бага байна

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн багш, судлаачид “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаанд Монгол эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засгийг 22 нэгж хувиар өсгөсөн талаар дурджээ.
2024-03-04

1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 25-наас олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэдэд татвар хасагдсан дүнгээр 104 000 хүртэлх төгрөгийг шилжүүлсэн. Тэгвэл тус компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 285 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.  2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тиймээс ногдол ашгийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгохоор төлөвлөсөн байна. 
2024-03-04

MERIT төслийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үргэлжлүүлэх боломжийг хэлэлцлээ

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, АМГТГ-ын дарга Л.Баярмандал тэргүүтэй төлөөлөгчид MERIT төслийг хэрэгжүүлэгч Каталистплас байгууллагын Азийн орнууд хариуцсан захирал Гэйл Ли, тус төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс болон Монгол Улс дахь Канад улсын худалдааны төлөөлөгчийн газрын захирал Жеймс Ким нартай Канадын Торонто хотод уулзлаа.
2024-03-04

PDAC чуулганд 400 гаруй компанийн төлөөлөл хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ

"Уул уурхайн Давос" гэгддэг PDAC чуулганаар дэлхийн 400 гаруй компанийн төлөөлөл эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломж хайх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт технологи, инновациа танилцуулан оролцож байна.
2024-03-04

“Тэрбумтан” сум Ханбогд

Алслагдсан сум гэхээр зах зээл нь хумигдаж, хөгжлөөс тасардаг үе ард хоцорсон. Нийслэлээс 750 гаруй км-т оршдог ч жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн татвар, НДШ төлдөг орон нутгийн компани Өмнөговь аймгийн Ханбогд сумд олон.
2024-02-29

Хятадын Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны гишүүд Монголд айлчилж байна

2023 оны зургадугаар сард хоёр орны хооронд гарын үсэг зурагдсан Санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсоноор удирдуулсан төлөөлөгчид Монголд айлчилж байна. Айлчлалын үеэр дээрх төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрөө Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагын багтай уулзахаар төлөвлөжээ.  
2024-02-27

АНУ-тай уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал, түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгуулжээ. Энэ үеэр салбарын дэд сайд эдгээр салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага хуримтлуулах, тэргүүний шилдэг техник, технологи нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэйг дурдсан байна. Мөн геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал болохыг тодотгожээ
2024-02-27

Экспортын зэс 8343, нүүрс 65-125 ам.долларын ханштай байна

2024 оны хоёрдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2024 оны нэгдүгээр сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцдог. Цайр тонн нь 2520.88, зэс 8343, хар тугалга 2086, цагаан тугалга 25 186.59, хөнгөн цагаан 2199.90, молибдени 43 744.57 ам.долларын ханшаар экспортлогдож буй.
2024-02-27

АНУ-ын Хөдөлмөрийн яамны төлөөлөл УУХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа

АНУ-ын хөдөлмөрийн яамны төлөөлөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын бодлого, түүнд тавих хяналтын үйл ажиллагаатай танилцлаа. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви төлөөлөгчдийн хамтаар хоёрдугаар сарын 26-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зочилсон.
2024-02-27

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх төсөл тусгахгүй байхыг уриаллаа

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс 2024 онд зохион байгуулагдах УИХ-ын сонгуульд оролцох нам, улс төрийн хүчинд хандан сонгуулийн мөрийн хөтөлбөрт уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх төсөл тусгахгүй байх уриалга гаргалаа.
2024-02-26

“Орано”-той хийж буй хэлэлцээг эцэслэх хугацаа хойшилж магадгүй гэв

Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны эцэст байгуулахаар ажиллаж буй тухай өмнө нь мэдээлж байв. Мөн 2024-2027 онд бэлтгэл ажлыг ханган, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2061-2070 онд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэж байлаа.
2024-02-26

Уул уурхайн салбарынхан улс төрийн нам, хүчнүүдэд хандаж уриалга гаргав

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өчигдөр болж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Мөн 2024 онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан эрдэс баялгийн салбарынхны зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбарыг “оноо авах” зорилго, сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалав
2024-02-23

“Хангад эксплорэйшн” компани нүүрс экспортын чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

Баруун нарангийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” компани “Jiayou international logistics” групптэй нүүрс экспортын чиглэлд хамтрахаар болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан компани байгуулах бөгөөд үүнд зориулан “Jiayou international logistics”-ээс 88.8 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон аж. Ингэснээр дээрх уурхайгаас өмнөд хөрш рүү ирэх 5-10 жилийн хугацаанд нийт 17.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлохыг зорих гэнэ
2024-02-23

ОХУ-аас тэсрэх бодисын нийлүүлэлтэд хориг тавихгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөллийн ОХУ дахь айлчлалын гол уулзалт хоёрдугаар сарын 21-ний өдөр тус улсын Үйлдвэр Худалдааны яаманд боллоо.
2024-02-22

“Шарын гол” , “Багануур” ХК-ийн борлуулалтын орлого 25-30 хувиар өсжээ

МХБ-д бүртгэлтэй компаниуд 2023 оны жилийн эцсийн тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилах мэдээллээ олон нийтэд цацаж эхэллээ. Энэхүү тайлангаас харахад эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дагаад чулуун болон хүрэн нүүрс олборлогч дотоодын  компаниудын нийлүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2024-02-21

Шатахууны хангамжийн талаар ОХУ-тай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа.
2024-02-20

1072 хувьцааны дараагийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард тараана

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
2024-02-16

Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ

ЗТХЯ-наас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлажээ. Төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна гэлээ
2024-02-16