Пакистан гаралтай Их Британийн боксчин Амир Хан эхнэр Фарьял Махдуумээсээ албан ёсоор салах болсноо зарласнаас хойш нэг хоногийн дараа өөр бүсгүйтэй шоудаж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулжээ. Энэ жил 30 настай британи боксчин Дубайд амралтаа өнгөрүүлж буй. Энэ үеэр Абу Дабигийн мисс бүсгүй Гулбахор Бекназертай болзож буй бичлэгээ олон нийтэд хүргэсэн байна.
Амир Хан өөрийн твиттер хуудсаар дамжуулан эхнэрээ дэлхийн аварга боксчин Энтони Жошуатай унтсан хэмээн буруутгаж, албан ёсоор хоёр тийшээ болж байгаагаа мэдэгдсэн билээ.
Үүнийхээ дараа Амир Хан энэ сарын дундуур АНУ-ын Сан Франциско хот руу буцаж, рингэндээ буцаж гарахын тулд бэлтгэлээ эрчтэй үргэлжлүүлэхээ хөгжөөн дэмжигчиддээ амласан юм.