Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн ДАШТ Бларусь улсад үргэлжилж байна. Тав дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцож буйгаас ахмадын ангиллын 83 кг-ын жинд Д.Алтанхуяг алт, хүрэл медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 152.5 кг шахаж дэлхийн аварга болсон бол нийлбэр дүн (572.5)-гээр хүрэл медалиар энгэрээ мялаажээ.