Бүх цэргийн баяр наадам Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо. 26 дахь удаагийн тус барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү тэргүүтэй 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Балганы Хишигбаатар түрүүлж, хурц арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат бөх, аймгийн начин О.Батжаргал үзүүрлж, цэргийн заан цол хүртлээ.
Шөвгийн дөрөвт аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөх, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарлаа.
Сумын заан Г.Бадрах цэргийн начин цол хүртлээ.
Цэргийн наадамд 2012 онд Б.Ганзориг, 2013 онд Л.Цэрэнтогтох, 2014 онд Б.Бадамсүрэн, 2015 онд Л.Батзориг, өнгөрсөн жил Д.Цэрэнтогтох нар түрүүлсэн юм.