Боксын өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн БНХАУ-д энэ сарын 3-6-нд боллоо. Тус тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, ОУХМ Д.Дөлгөөн нарын удирдлага дор Дорнод аймгийн “Талын бүргэд” клуб, Баянгол дүүрэг, Замын-Үүд сумын 11 боксчин оролцож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 49 кг-д Дэлгэрбаяр (Замын-Үүд), 56 кг-д Б.Мөнхсүлд (Талын бүргэд) нар алт, 49 кг-д Эрхэмбаяр (Баянгол), 60 кг-д Б.Уянга (Талын бүргэд), 64 кг-д Б.Отгонбат (Талын бүргэд) нар мөнгө, 60 кг-д Ц.Тэмүүлэн (Талын бүргэд), 64 кг-д Луваанжалбуу (Баянгол), 75 кг-д Ц.Намуун-Урсгал (Талын бүргэд) нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.