Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongol G” хүлэг олон улсын уралдаанд түрүүлж, торгон жолоо өргүүллээ. Саяхнаас шандас сорьж эхэлсэн эл хүлэг гурван уралдаанд оролцон, хоёр удаа түрүүлж байгаа нь энэ.
“Mongol G” хүлэг дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup” уралдаанд түрүүлсэн “Монгол Бямбаа” буюу “Mongolian Saturday”-ын дүү буюу нэг азарганы төлүүд юм.
Д.Ганбаатар монгол морины хүч чадал, хурдыг дэлхийн дэвжээнд дуурсгах зорилгоор 2010 онд АНУ-д "Mongolian Stable" жүчээг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд түүний хүлгүүд 300 гаруй уралдаанд уралдаж, 100 гаруйд нь айрагдаад байгаа юм.