Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Монголд дөрөв дэх удаагаа болж буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж буй. Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, БНХАУ, Макаогийн багтай учраа таарсан ч Хятадын тамирчид оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн юм. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожлоо. Эхний өдрүүдэд БНАСУ Хонконг, Тайванийг 3:0, Япон Тайванийг 3:1, БНСУ Макаог 3:0-ээр тус тус хожоод байна.
1998 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарсан юм.