Уулын орой дээрээс далавч хэлбэртэй шүхрээр агаарт хөөрөх буюу параглайдингийн олон улсын тэмцээн Малайз улсад үргэлжилж байна.
28 орон (74 тамирчин) оролцож буй тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөнөөс “Монгол праглайдинг” клубийн нисэгч Хадхүүгийн Ариунбат хүрэл медаль хүртлээ.
Цэг онох төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр Монголын праглайдингийн спортын түүхэнд олон улсын тэмцээний анхны медальтан болж, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ. Эл төрөлд Р.Индракусумах түрүүлж, И.Сивакорн мөнгөн медаль хүртжээ.
Параглайдингаар 2005 оноос хойш хичээллэж буй Х.Ариунбат УАШТ-ий алт, мөнгөн медальтай. Тэрбээр энэ сарын 18-нд эх орондоо ирнэ. Тэмцээн өнөөдөр өндөрлөж, бусад төрлийн аваргаа тодруулна.