Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэг улсад үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 75 кг-д зодоглож буй Алтан гран при тэмцээний аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Уртнасан хагас шигшээд БНХАУ-ын бөх П.Палихад цэвэр ялагдав.
Эхний тойрогт залуучуудын олимп, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Узбекистаны Н.Гадаеваг ялсан тэрбээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Казахстаны Г.Йербековтой барилдана.