Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэг улсад үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглож буй “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Йоныг 15:1-ээр яллаа.
Тэрбээр хагас шигшээд эзэн орны бөх Риту Ритутай барилдана.