Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхт ойн хүрээнд МҮОНРТ-ээс волейболын тэмцээн зохион байгууллаа. 22 баг өрсөлдсөн эл тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хэвлэлийн төлөөлөгчдийн баг тэргүүлж, Монцамэ агентлаг, МҮОНРТ-ийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв.
Харин эмэгтэйчүүдийнхэд МҮОНРТ-ийн волейболчид аварга болж, “Боловсрол суваг” телевиз, “GoGo” агентлагийнхан удаалав.
Шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Б.Энхболд (Хэвлэлийн төлөөлөгчдийн баг), эмэгтэйчүүдээс Д.Батцэцэг (gogo.mn) нар шалгарлаа.
Сонирхуулахад, Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд ирэх зургадугаар сард сагсан бөмбөг, есдүгээр сард марафон гүйлтийн тэмцээн зохиохоор төлөвлөжээ.