Алдарт теннисчин Серена Уильямс бие давхар болсон, эсэх талаарх дуулиан сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа билээ. Олимпын дөрөв (хосын төрөлд гурав, ганцаарчилсанд нэг), Их дуулгын тэмцээний 23 удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч тэрбээр саяхан цахим хуудсандаа өөрийнхөө зургийг “20 долоо хоногтой” гэсэн тайлбартай нийтэлснээр энэ шуугиан эхэлсэн юм.
Өдгөө 35 настай түүний хэвлэлийн төлөөлөгч “Серена жирэмсэн нь үнэн” хэмээн албан ёсоор мэдэгджээ. С.Уильямс “Reddit” цахим хуудсыг үндэслэгч А.Оханянтай өнгөрсөн онд сүй тавьсан юм.