“Universe best songs” тэмцээний анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн төрийн албанд зүтгэхийн зэрэгцээ төсөл дээр ажиллаж, уран бүтээлээ орхигдуулалгүй хийж яваа чадварлаг бүсгүй. Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал тийм ч удаагүй. Нөхрөөсөө албан ёсоор салснаас хойш олны хараанд өртөлгүй чимээгүйхэн амьдарч ирсэн Ч.Цэлмүүн саяхан найз залуутай болсноо албан ёсоор зарлажээ. Түүнийгээ өөрийнхөө инстаграмм хуудаснаа бичиж үлдээсэн бөгөөд "Ганц бие ээж байхад ахиад хүнд итгэж, найдвар тээнэ гэдэг амаргүй. Түүний хувьд ч амар байгаагүй... Бид хоёрын 7 жилийн нөхөрлөл маш их зүйлийг ойлгуулж байх шиг... Унаж босох цаг бүрд дэргэд байгаагүй ч үргэлж хүү бид хоёрын төлөө байсанд баярлалаа! Бусдын харж байгааг бус харж чадаагүйг хараад зүрхэнд чинь дурлах хүн амьдралд хань болдог байх. Officially in a relationship" хэмээжээ.