Энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг Гавьяат тамирчин М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд нар өнжсөн билээ.
Үүнийх нь дараа спорт сонирхогчид зодог тайлчих вий хэмээх сэтгэлээ чилээж байсан юм.
Тэгвэл тэдний таамаг хол зөрсөнгүй. ДАШТ-хүрэл, АШТ-ий хошой мөнгөн М.Бундмаа, ДАШТ-ий хүрэл медальт , Азийн аварга Ц.Мөнхзаяа, олимпийн VII байрын шагналт, Азийн наадмын мөнгөн медальт П.Лхамдэгд нар албан ёсоор зодог тайллаа.
Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатарын, ОУХМ П.Лхамдэгд олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очирын гэргий гэдгийг манай уншигчид андахгүй. Ийнхүү манай жүдо бөхийн спортын салбараас мэндэлсэн хосууд тамирчны замналаа өндөрлүүллээ.
Сонирхуулахад, С.Ням-Очир, П.Лхамдэгд нар ОХУ-д дасгалжуулагчийн мэргэжлээр номын дуу сонсохоор төлөвлөж буй юм.