Өнөө цагийн хамгийн хурдан хүн, “Хүн гөрөөс” хочит Ямайкийн алдарт тамирчин Усайн Болт “Рио-2016” олимпод оролцсоныхоо дараа албан ёсоор зодог тайлсан билээ. Харамсалтай нь, тэрбээр олимпын есөн алтан медалийнхаа нэгийг хураалгах нь. Учир нь, “Бээжин-2008” олимпод 4х100 метрийн буухиа уралдаанд түүнтэй хамт хурд сорьсон нутаг нэгт Неста Кастераас допинг илэрчээ.
Ийнхүү тэрбээр У.Болтоос гадна Асафа Пауэль, Ма. Фретер зэрэг багийн нөхдөө ч мөн хөөдлөө. Улмаар тэдний медалийг хураан, Тобага улсын тамирчдад олгохоор болсон байна. Сонирхуулахад, Усайн Болт гурван олимп дараалан 100, 200, 4х100 метрийн уралдаанд түрүүлсэн юм.