Олимпын хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” олон улсын тэмцээн ОХУ-д өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дасгалжуулагч З.Дүвчин, Ц.Хосбаяр, Ё.Батдархан, Л.Энхбаяр нарын удирдлага дор 37 тамирчин зодоглож буй.
Уншигч та бүхэн “Алтан гран при”-г шууд сонирхоно уу.
Сонирхуулахад, өнгөрсөн жил тус тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар алт, Г.Мандахнаран, Э.Нарангэрэл, Э.Сумьяа, С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн билээ.