Олимпын хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” олон улсын тэмцээн ОХУ-д өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн дасгалжуулагч З.Дүвчин, Ц.Хосбаяр, Ё.Батдархан, Л.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 57 кг-д А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, 61 кг-д Б.Нэмэхбаяр, Д.Цогтбаатар, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Б.Цогтгэрэл,Б.Нямдорж, 74 кг-д Б.Бямбадорж, 86 кг-д П.Өнөрбат, Б.Нямбаяр, 97 кг-д Ө.Батзул, Г.Пүрэвдорж, 125 кг-д Н.Золбоо болон эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Цэнджав, Ц.Энхжаргал, Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, Г.Отгонжаргал, Э.Сумьяа, Б.Хатантуул, 55 кг-д А.Батцэцэг, Э.Даваачимэг, П.Шинэхүү, Н.Лхагвадулам, 58 кг-д С.Цэрэнчимэд, Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, Энхбаярын Цэвэгмид, Э.Дэлгэрмаа, 69 кг-д О.Насанбурмаа, Б.Цэцэгбаяр, З.Болортунгалаг, Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Ц.Баярзаяа, Г.Уртнасан нар зодоглож байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил тус тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар алт, Г.Мандахнаран, Э.Нарангэрэл, Э.Сумьяа, С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар хүрэл медаль хүртсэн билээ.