Биатлоны Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Польш улсад өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөж буй.
117 биатлонч хурд сорих эрэгтэйчүүдийн ангилалд Э.Бархүү дөрөв, Б.Бат-Эрдэнэ 69, Э.Мөнх-Эрдэнэ 89 дүгээр байрнаас хурд сорих бол эмэгтэйчийнхэд 89 тамирчин оролцохоор мэдүүлэг өгснөөс О.Уранбайгаль 42, Э.Ариунзул 72 дугаар байрнаас уралдана.
Сонирхуулахад, энэ удаагийн Европын АШТ-д дэлхийн шилдгүүдээс Чехийн Ярослав, Латвийн Расторгуев, Норвегийн Кристиансен, Бьотенгард, ОХУ-ын Малышко, Логинов, Волков нараас гадна Швейцарийн эгч, дүү Гаспарин оролцож байна.