Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн хөх бүсний 70 кг-ын аваргын төлөөх барилдаанд “Женко” клубийн тамирчин Б.Хулан “Гаруда”-гийн М.Нарангаравыг өчих мэхээр ялж, түрүүллээ.
Тэрбээр энэ жилийн жүдо бөхийн УАШТ-д мөн аваргалсан юм.
Б.Хулан ийнхүү энэ жилийн жюү жицү, жүдо бөхийн улсын аварга боллоо.
Энэ жинд хүрэл медалийг “Женко” клубийн Ж.Ариунтуул хүртлээ.