Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 94 кг-ын аваргын төлөөх барилдаанд шилдэг жүдоч, “MUBIS BJJ”-гийн Г.Алтанбагана “Хүч” спорт хорооны тамирчин Ц.Эрхэмбаярыг ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-д гурав дахь удаагаа аваргалж байгаа нь энэ.
Энэ жинд “Аврагч” клубийн Ж.Наранбаатар хүрэл медаль хүртлээ.