Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 77 кг-ын аваргын төлөөх барилдаан шилдэг жүдоч Д.Алтансүх “Женко” клубийн тамирчин Б.Эрхбаярт 2:1-ээр дийлдэн, мөнгөн медаль хүртлээ.