Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Насанд хүрэгчдийн цэнхэр бүсний 56 кг-ын аваргын төлөөх барилдаан ОХУ-ын Герман Котлиаров “Гаруда” клубийн Н.Хас-Эрдэнийг 2:1-ээр ялж, түрүүллээ.
Энэ жинд хүрэл медалийг “Женко” клубийн Өнөболд хүртлээ.