Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Мастерсын цэнхэр бүсний эрэгтэйчүүдийн 77 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд “Женко” клубийн Д.Бат-Амгалан “Гаруда”-гийн Н.Мөнхбаярыг ялж түрүүллээ.
Энэ жинд хүрэл медалийг Д.Мөнх-Оргил хүртлээ.