Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн цагаан бүсний 77 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд “Гаруда” клубийн Б.Түвшин өнгөрсөн жилийн аварга Б.Сэргэлэнбаярыг 8:0-ээр ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-д анх удаа түрүүлэв.
Энэ жинд хүрэл медалийг “Тэмүүлэл дожо”-гийн С.Шижирбаатар хүртлээ.