Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглосон “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ О.Ууганбаатар шигшээд “Хангарьд” клубийн Н.Дагвасүрэнг ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-д тав дахь удаагаа түрүүлэв.
Энэ жинд “Женко” клубийн Б.Гаажадамба, “Хилчин” спорт хорооны Н.Дагвадорж нар хүрэл медаль хүртлээ.