Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт “Рио-2016” олимпод оролцсон, ОУХМ Б.Тэмүүлэнг цэвэр яллаа.
Тэрбээр удаах даваанд олимпийн аварга Н.Түвшинбаяртай барилдана