Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр жин өгсөн, +100 кг-д барилдаж буй. Аварга маань эхний тойрогт А.Даваанямыг торгуулиар яллаа.
Энэ жинд Залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Ө.Дүүрэнбаяр, улсын харцага Н.Жаргалбаяр, улсын начин Б.Сугаржаргал тэргүүтэй шилдгүүд бий.