Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр жин өгсөн, +100 кг-д барилдаж байна. Аварга маань эхний тойрогт А.Даваанямтай барилдана.
Энэ жинд Залуучуудын дэлхийн аварга, аймгийн арслан Ө.Дүүрэнбаяр, улсын харцага Н.Жаргалбаяр, улсын начин Б.Сугаржаргал тэргүүтэй шилдгүүд бий.
Энэ жилийн УАШТ-ийг ОУХМ П.Лхамдэгд, Л.Отгонбаатар нар өнжсөн бол Ц.Наранжаргал жин өгсөн, -78 кг-д хүч үзэн байна.