Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг шигшээд Э.Базаррагчааг ялж, хошой аварга боллоо.
Энэ жинд хүрэл медалийг Уртнасан, Э.Чанцалдулам нар хүртэв.