Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож буй Их дуулга тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Довдонгийн Алтансүх хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатарыг нэмэлт цагт торгуулиар яллаа.
Тэрбээр гуравдугаар тойрогт "Хангарьд"-ын Мөнхчулуунтай барилдана.