Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлахаар болжээ.
1998 онд Ю.Баттогтох багшаар жүдогийн “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьсан тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийдлээ. Гавьяат маань маргааш эхлэх жүдо бөхийн УАШТ-ий нээлтийн үеэр албан ёсоор зодог тайлна.