Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-нд Спортын төв ордны “А” танхимд болно. Энэ тэмцээнийг олимпын зэрэглэлтэй шүүгчид тодруулбал, Чех улсын Владимир Хнедка, ОХУ-ын Владимир Востриков нар урилгаар дэнсэлнэ.
Тэд манай жүдочдод Олон улсын жүдо бөхийн холбооны шинэчилсэн дүрмийг танилцуулж, санал бодлыг нь сонсов. Мөн манай шүүгч нарт ОУЖБХ-ны дүрмийн талаар сургалт явууллаа.