ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, гавьяат тамирчин Д.Отгондалай, олимпийн V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нар өрсөлдөнө.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээг сонгон, АНУ-ыг зорьсноос хойш 56 кг-д ноёрхлоо тогтоож, орон зайг нь нөхөж яваа Э.Цэндбаатар жин өгсөн, 60 кг-д өрсөлдөж буй юм.