ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д тоглож буй олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, гавьяат тамирчин Д.Отгондалай хоёрдугаар тойрогт Баянхонгор аймгийн тамирчин С.Өсөхбаярыг яллаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн юм.
Түүний жинд сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медаль авсан О.Батхүү, олимпийн V байрын шагналт Э.Цэндбаатар нарын шилдгүүд бий.