Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спорт төв ордны "А" тэнхимд үргэлжилж байна. Энэ оны хамгийн анхны улсын аварга гэдгээрээ онцлог тус тэмцээнд 16 багийн 152 туйванч өрсөлдөж буй.
Өчигдөр эхний өдрийн медальтнууд тодорлоо. Эхний өдөр л гэхэд Монгол Улсын нэлээн олон рекорд шинэчлэгдсэн нь тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж буйн илрэл.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн ТСБТСДС, "Аврагч" спорт хорооны тамирчин Б.Тунгалаг огцом шахалтаар 65, түлхэлттэй өргөлтөөр 90, нийлбэрээр 155 кг өргөж, Монгол Улсын рекордыг таван кг-аар шинэчиллээ.
Өдгөө 18 настай Б.Тунгалаг Монгол Улсын рекордыг 30 гаруй удаа эвдээд буй. Тэрбээр ийнхүү УАШТ-д анх удаа түрүүлж байгаа нь энэ. Энэ жинд 17 настай, Дархан-Уул аймгийн тамирчин Саранжавхаа спортын дэд мастер цолны болзол хангав.
53 кг-д хүч үзсэн "Аврагч" спорт хорооны тамирчин Ч.Нямзул огцом шахалтаар 73, түлхэлттэй өргөлтөөр 87 кг, нийлбэрээр 160 кг өргөж, Монгол Улсын залуучуудын рекордыг найм, насанд хүрэгчдийнхийг хоёр кг-аар шинэчлэв.
Эрэгтэйчүүдийн 58 кг-д өрсөлдсөн Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр 98 кг өргөж, Монгол Улсын залуучуудын дээд амжилтыг 15 кг-аар ахиулав.
Эхний өдрийн тэмцээний дүн:
Эрэгтэй:
56 кг: 1.Г.Өнөболд (Алдар) - 184 кг (Түлхэлт 82 кг + Огцом 102 кг)
2.Г.Ууганбаатар (Алдар) - 175 кг (83+92)
3.Г.Өсөхбаяр (Сүлд) - 152 кг (72+80)
62 кг: 1.Э.Мөнхдөл (Хүч)- 247 кг (110+137)
2.Г.Жамъяндорж (Хүч) - 203 кг (93+110)
3.Б.Батболд (Аврагч) - 194 кг (89+105)
69 кг: 1.Ч.Март (“Алдар”)- 246 кг (108+138)
2.Баярням (“Аврагч”) - 245 кг (110+135)
3.Э.Оюунбат (“Хилчин”) - 221 кг (101+120)
77 кг: 1.Б.Оргилсайхан (Спортын мастер, Алдар) - 270 кг (120+150)
2.Б.Мягмардорж \Спортын дэд мастер, Хүч) - 241 кг (110+131)
3.М.Гантулга (спортын мастер, Хүч) - 240 кг (105+135)
Эмэгтэй:
48 кг: 1.Б.Тунгалаг (ОУХМ, ТСБТСДС, “Аврагч”) - 155 кг (65+90)
2.Саранжавхаа (Спортын дэд мастер, “Аврагч”) 105 кг (46+59)
3.Өүлэн-Эх (Аврагч) - 67 (31+36)
53 кг:1.Б.Нямзул (ОУХМ, “Аврагч”)- 160 кг (73+87)
2.Г.Баасанжаргал (ОУХМ, Өвөрхангай) - 155 кг (75+80)
3.Г.Зима (Спортын мастер) - 135 кг (60+75)
58 кг: 1.О.Баярцэцэг (ОУХМ, ТСБТСДС) - 171 кг (76+95)
2.Э.Эрдэнэтуяа (ОУХМ, Алдар) - 160 кг (67+93)
3.Б.Мягмарцэрэн \спортын мастер, “Алдар”\ - 147 кг \67+80\
63 кг: 1.Г.Анужин (ОУХМ, ТСБТСДС, “Сантис” академи) - 189 кг (89+100)
2.Э.Энхтамир (ОУХМ, Алдар) - 180 кг (85+95)
2.Э.Бурмаа (Спортын мастер, Алдар) - 151 (71+80)
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 85, 94, 105, +105, эмэгтэйчүүдийн 69, 75, +75 кг-ын аваргууд тодорсноор, УАШТ өндөрлөнө.