Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний болон БНХАУ-ын Хүбэй мужийн музейнхэн хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн олны хүртээл болгох нь. Эл үзэсгэлэнгээс Монгол, Хятад, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгалыг тольдох боломжтой. Мөн тус замаар тээвэрлэсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат киног үзэж болох юм.
Гурван орны түүхийн жимээр аялуулах эл үзэсгэлэнг ирэх сарын 3 хүртэл үзэгчдийн хүртээл болгох аж. Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн, эртний худалдааны “Цайны их зам” нь олон улсын соёлыг холбосон гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. Уг зам дагуух газар орон бүрд өвөрмөц соёл, уламжлалыг бий болгосон гэж түүхэнд тэмдэглэсэн. Үүгээрээ “Торгоны их зам”-ын дараах чухал зам гэгддэг.