Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээнэ. Гурав хоног үргэлжлэх арга хэмжээнд БНСУ-ын Хойд Гёнсан болон Жоннам мужийн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд, оролцох юм байна.
Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй, Солонгосын 58 аж ахуйн нэгж оролцох нь. “Солонгосын соёлын өдрүүд-2024”-ийн хүрээнд тус улсын үндэсний бүжгийн болон амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох аж. Мөн ардын урлагийн тоглолт, жинду бөмбөрт бүжиг, таеквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.
У.ЦЭЦЭГ